Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-10-18
Бүсгүй зөн 1- р хэсэг

Ангилал: өгүүллэг

Алтанчимэг энэ өглөө нилээд оройтож сэрэв.Гэсэн ч яагаад ч юм нэг их яарсангүй.Хүүгээ дуудаж босгоод цайг нь уулган хичээлд нь гүйлгэчихээд өөрөө шүршүүрт орон амандаа дуу аялан жаргалтай нь аргагүй бэлхүүс биеэ илэн таалж бүлээн усанд булхчихаад гарч ирэн цайгаа уухаар тухлан суулаа.Гэнэт нүднийх нь дээд зовхи татан сэтгэл нь нэг л бүлээн оргиод явчихлаа.Бүсгүйн зөн түүнийг хуурч байсан удаагүй билээ.Өнөөдөр ямар нэгэн зүйл тохиох нь лавтай.Тэрбээр гайхасхийн,ойрд ийм мэдрэмж амсаагүй шиг билээ,юу л болох юм бол доо гэсэн бодол өвөрлөн ажилдаа очихоор гарлаа.Өдөр тутмынхаа хийдэг ажлыг хийдгээрээ хийгээд нэг л мэдэхэд орой тарах цаг болсон байлаа.Гэртээ харихаар гараад замаараа гэрийнхээ ойролцоох супермаркетаар орон идэж уух юм цуглуулж явснаа гэнэт алимны нухаш авмаар санагдаж нэг том шилтэйг авлаа..Хүү нь ч өөрөө ч тийм ч их дуртай биш болохоор нэлээд хэдэн жил алимны нухаш руу гар сарвайгаагүй билээ.Ингээд гэртээ орон хүүтэйгээ гангар гунгар ярин оройн хоолоо хийхээр сууж байтал гэнэт хаалганы хонх дуугарахад тэр 2 бие бие рүүгээ гайхасхийн харснаа хүү нь хүний хүслэн болж суудгаараа хаалга руугаа гүйн очиж :"Хэн бэ" хэмээн эрх хонгор хоолойгоор  аядуухан асуухад "Би байнаа.Аав нь" гэх чихнээ танил дуу сонсогдохуй Алтанчимэгийн зүрх зогсох шиг болон,гар дахь хоолны халбагаа алдав.Хүү ч тэр дор нь хаалгаа тайлан "Ааваа" хэмээн ганцхан дуу алдаад хүзүүнээс нь зүүгдэн таг боллоо.Аав нь ч нэлээд сандарсан бололтой хүүгээ тэврэн үнсэнгээ: Аавын хүү ямар том болоо вээ? Ээж нь байгаа юу?аавыгаа их санасан уу?гэхчилэн олон асуултыг ар араас нь давхцуулан тавьж байлаа .Алтанчимэг тэрхэн зуур биеэ барин аль хэдийнээ хэвийн хайхрамжгүй ихэмсэг дүрдээ ороод,тэр 2 дээр очин сс за алив миний хүү аавыгаа оруул даа хэмээн хүүгээ салгахаар гараа сарвайхад Идрээ түүний гараас шүүрэн авч та 2 минь сайн сууж байсан уу?гээд л хоолой нь зангиран таг болов.Алтанчимэг "Бид 2 дажгүй дээ.харин чи сайн явж ирсэн биз дээ"хэмээн огтын хайхрамжгүй хөндий хоолойгоор хэлээд хүүгээ хөтлөн,цааш эргэв.Идрээ түүний араас даган галын өрөөнд орж суулаа.Ингээд тэр 3 халуун ам бүлээрээ суун хоолоо идэнгээ,хүү л хамгаас баяртай ам хамхилгүй ааваасаа элдвийг асуун ярилцсаар...Алтанчимэг дуугүйхэн түүнийгээ ажиглан суулаа. Хань нь жаахан таргалаад,царай нь цайж шингэрээд хальт харахад залуужсан ч юм шиг харагдавч цаанаа л нэг ядрангуй гунигтай харагдаж байлаа. 
Амьдрал гэж сонин ч юм даа.Хичнээн олон шөнийг нойроо хагаслан түүнийгээ санадаг байлаа,хичнээн олон өдрийг нулимсаараа будан түүнийгээ бодон өнгөрөөдөг байлаа.Бүхэл бүтэн 4-н жил өнгөрчээ.Тэр 3 хооллож дуусаад зурагт харан Идрээ юу  ярихаа мэдэхгүй байгаа бололтой чимээгүйхэн суугаал хүү  сэтгэл нь хэт догдолсондоо тэрүү аавынхаа хүзүүнээс зүүгдэн суусаар нойрмоглож эхлэв.Идрээ хүүгээ тэврэн өрөөнд нь оруулж унтуулчихаад эргэн ирж эхнэрийнхээ хажууд суулаа.Өнөөдрийн онгоцоор ирээд шууд аавынд очоод тэндээс та 2-ын хаягийг аваад ирлээ.Та 2 минь дажгүй байгаа юм байнаа.Миний хүүхэн ч дайчин эмэгтэй дээ гэхэд Алтанчимэг гэнэт уур гомдол нь цээжийг нь зуран "Чи намайг юу гэж бодоо вэ?Өөрөө архичин болж үр хүүхдээ гудамжинд гаргаад гуйлга гуйлгана гэж бодоо юу эсвэл амиа хорлоод өөдсийн чинээхэн үрээ асрамжийн газарт очуулна гэж бодоо юу? хэмээхүй Идрээ нэгтээ уртаар санаа алдаад: Чиний зөвөө.Би тэнэг хүн.Гэвч би та 2-ыгоо л гэж ирлээ.Чи намайг уучлахгүй байсан ч болно гэлээ. Алтанчимэг уртаар санаа алдаад мэдэхгүй юм даа.Ямар ч гэсэн чи одоо яв даа гэлээ.Идрээ дуугүйхэн хаалга зүглэн гарч одлоо.Бүсгүй урсах нулимсаа сул тавин асгартал уйллаа. Нэлээд уйлаад бага зэрэг тайвшран ороо засан унтахаар хэвсэн боловч нойр нь аль хэдийн хулжин одсон байлаа.
Алтанчимэг дунд сургуульд байхын сэргэлэн нь дэндсэн аманцар галзуу хичээлдээ сайн анги нийгмийн ажилд  идэвхитэй оролцдог царайлаг бие даасан ихэмсэг охин байлаа.Аав ээж 2 нь ч юмаар дутаадаггүй аймгийн төвдөө  л байхгүй ганган дэгжин хувцасладаг түүний үгнээс тэр болгон зөрөх ч хүүхэд байдаггүй ер нь л бусдыг хүссэнээрээ  байлгаж сурсан нэгэн болж өсч байлаа.Ингээд цаг хугацаа өнгөрсөөр нэг л мэдэхэд МУИС-ийн хаалга татан оюутны амьдрал дунд хөл тавьжээ.Тэрбээр гунхсан гуалиг бие,өндөр нуруу төвгөр цээжтэй,ихэмсэг бардам өөртөө итгэлтэй сайхан бүсгүй болжээ.Эрчүүд  тэр болгон ойртож халдаад байж чаддаггүй сонирхож харахаас хэтэрдэггүй зайнаас харьцдаг байлаа.Гэхдээ Алтанчимэг гаднаас нь харахад тийм гэхийн аргагүй ихэмсэг ч тулаад харьцахад нилээд нийтэч яриа хөөрөөтэй хөгжилтэй найрсаг бүсгүй болохоор олон найз нөхөдтэй бусдын хайр хүндэтгэлийг өөрийн эрхгүй татсан жавхаалаг охин байв. Алтанчимэг саяхан танилцсан өөрөөс нь нилээд хэд ах их сургуулийн хуулийн анги төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа Амраа хэмээх залуутай танилцан хааяа уулзаж зугаалсаар түүнд эрхгүй татагдан байгаагаа мэдэрлээ.Найз охид нь дурлачихлаа хэмээн уйлж дуулаад байхад нь гайхасхийн шоолж суудаг тэр өөрөө дурлажээ.Нэгэн шинэ жилийн үеэр Амраа түүнийг урин 2-уул  хөгжилдөж Алтанчимэг ч нэлээд халсан байлаа.Амраа түүнийг хөтлөн босгоод 2-уулаа хамтдаа нэг газар очьё гэхэд тэрбээр үгүй ээ би бэлэн биш байнаа гэхэд  Амраа нилээд гомдсон шинжтэй түүнийг байранд нь хүргэж өгөөд урьдынх шигээ халуунаар үнсэлгүй салан явлаа.Маргааш нь Амраа сураггүй байхаар нь Алтанчимэг би хайраа гомдоочлоо гэж гэнэхнээр бодон түүнийг хайж гэрт нь очиход Амраа нилээд дуу муутай байв.Алтанчимэг түүнийгээ гомдоосондоо өөрийгөө зэмлэсээр түүндээ хайртайгаа батлахаар шийджээ.Ингээд орой түүн рүү утасдан хамт баймаар байна гэхэд Амраа ч тэр дороо инээд алдан гүйж ирээд,манай нэг найзынх эзгүй байгаа 2-уул тийшээ очих уу гэхэд Алтанчимэг эвгүй санагдаж байсан ч дахин түүнийгээ алдахаас айж хамтдаа явлаа.Тэднийх 3 өрөө байртай нилээд тохитой айл байв.Хоёулаа дарс шимэн хэсэг бие биенээ харан сууснаа Амраа намуухан хөгжим тавин хайрт руугаа гараа сунган ирж түүнийхээ гоолиг бэлхүүсээр тэврэн, халуун биеийнх нь үнэрт мансууран уруулаараа хүзүү хоолойг нь үнсэн эрхлүүлж байлаа. Алтанчимэг  эхлээд бие нь эрвэгнэн эвгүй санагдаж байснаа Амраагийн энхрийлэлд өөрийн эрхгүй автан хариу зөөлөн үнсэж,биеэ сул тавьсан байлаа.Амраа: Чи минь ямар гайхалтай сайхан юм бэ дээ Найз нь чамдаа хязгааргүй хайртай.Үүрд хайрлана гэж шивнэн халуун уруулаараа үнссээр...түүнийгээ тэврэн унтлагын өргөн орон дээр зөөлөн хэвтүүлээд хувцсыг нь нэг нэгээр нь тайлж үнсэн таалсаар байлаа. Алтанчимэг үнсэлцэхээс хэтэрч байгаагүй ч энэ удаа нэг л амттай сайхан мэдрэмж төрөн өөрийн эрхгүй өөдөөс нь тэмүүлэн дуу алдан гиншиж байлаа.Амраа доошлон түүнийхээ эмзэг зөөлөн дэлбээг нь уруулаараа энхрийлэхэд Алтанчимэг зөөлнөөр түлхэн хэрэггүй ээ одоо болье найз нь хийж үзээгүй айгаад байна гэхэд Амраа дээшлэн ирж уруулыг нь үнсэнгээ айх юмгүй ээ найз нь өвтгөхгүй чи надад хайртай юм байгаа биз дээ гэхэд Алтанчимэг хайртай маш их гээд хариу үнслээ.ийн эрхлэлдэн янаглалдсаар өглөө 2-уулаа тэндээс цус болсон орны даавууг нь аван гарчээ.тэр өдрөөс хойш амраг 2-ын хайр улам л гүнзгийрэн ажил хичээлийнхээ цагийг арай ядан өнгөрөөгөөд бие биенээ санаж хүссэн хүмүүс өглөө оройгүй хамтдаа байхыг эрхэмлэдэг болсон авай .Нэг л мэдэхэд оюутны амралт болж Алтанчимэг гэртээ очиж амрахаар явахдаа яагаад ч юм бүү мэд дахин түүнийгээ харахгүй юм шиг хачин мэдрэмж төрөн зөндөө уйлахад Амраа араас чинь амралтаа аваад очно гэж аргадсаар гунигтайхан үлджээ.Алтанчимэг төрөлх хот багын найзууд аав ээжтэйгээ уулзан баяссаар эхний хэдэн өдрийг зугаатай өнгөрөөсөн боловч тун удалгүй Амраагаа тэсгэлгүй ихээр санан хүсэмжилж түүнээсээ захиа авсан өдрөө хөл нь газар хүрэхгүй баярлан гүйдэг байлаа.
Үргэлжилнээ.......

Comments

2008-10-23 -

Бичсэн: gangaa

зав багатай бнаа тэгжийгаад нэг бичнээ batting eyelashes

. Шууд холбоос


2008-10-23 - Яасан бэ

Бичсэн: chvan

Яагаад үргэлжлэл бичихгүй байна аа

. Шууд холбоос


2008-10-22 - Амжилт хүсье

Бичсэн: chvan

Үнэхээр гоё бичсэн байна аа үргэлжлэлийг нь хурдан оруулаач ээ

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 30 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax