Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-10-27
Бүсгүй зөн 2-р хэсэг

Ангилал: өгүүллэг

Амраа  захиандаа: Дэндүү тунгалаг сарны гэрэлд Дээлээ тайлаад даллаж гүймээр тунгалаг Дэндүү тунгалаг сарны гэрэлд анх чамайг харж билээ..................... Хааяа хааяа холдохоороо Хавиргаа гулзайтал санах юм даа Хатан ясаа мөгөөрс болтол Хайрлах сэтгэл минь хайлах юм даа Үе үе холдохоороо Үхтлээ чамайгаа санах юм даа Үрчийж буусан зовхио тэнийтэл Үзүүрт зам руу ширтэх юм даа.........гэхчлэн бичээд чи минь наддаа ингэж онгод хайрлаад  гэдэг байлаа.Нээрээ л анх танилцсан тэр орой сарны туяа дэндүү тод байсан санагддаг авай. Утсаар ярьж захиа бичилцэж өдөр хоног өнгөрсөөр....нэг л мэдэхэд тэр 2 уулзалгүй 10 сар гаран болжээ. Алтайгийн ангийн Батаа гэх намхан бор залуу Алтайд илт саймшран хаа явсан газарт нь л дагаж гүйдэг  байлаа. Алтай нэг их анзаардаггүй байтал нэгэн өдөр Батаа Алтай би чамд хайртай болжээ. Чамгүй бол үнэхээр амьдарч чадахгүй нь гэв. Алтай ч хайртай хүнтэй. Хэн гэдгийг нь чи мэдэж л байх ёстой доо.Би түүндээ хязгааргүй хайртай хэвээрээ. Тийм болохоор найзыгаа уучлаарай. Илүү сайн илүү сайхан бүсгүйг илүү ихээр хайрлах өдөр ирнээ миний найз гэхэд Батаа нэг л сонин царай гаргаад юу ч хэлэлгүй холдон явлаа.Түүнээс хойш Батаа Алтайтай тэр болгон харьцаж ярьж хөөрөхөө болиод чимээгүйхэн гунигтай харцаар харан суудаг болжээ.

Үүнээс хойш хэд хоногийн дараа Амраагаас: Алтай минь би чамайг ийм хүн гэж үнэхээр бодсонгүй гээд үерхэж нөхөрлөдөг хэдэн найзыг нь илт эвгүй үгээр  бичсэн захидал ирлээ. Алтай үүнийг уншаад нулимс унаган гомдож найз охиддоо үзүүлэхэд тэд нь ч бухимдан хэдүүлээ нийлээд түүнд нилээд ширүүн үгтэй захиа бичээд явуулчихав. Иймэрхүү байдлаар  ойлголцохгүй гомдож тунисан өдрүүдийн дараа  Амраа сураггүй боллоо. Алтай үнэндээ ямар ч гэмгүй байж ингэж орхигдсондоо голдоо ортол гомджээ.

Харин ангийн хөвгүүн Батаа өөр сургууль руу шилжин одож, Алтай хичээл номдоо шамдан суралцахаас өөрийг бодолгүй явсаар аль хэдийн төгсөх курсын оюутан болсон байлаа. Нэгэн өдөр арван жилийнх нь нэг ангийн найз Энхээ Алтайг хайсаар ирж уулзав. Тэрбээр 10-р ангиа төгсөөд Орос руу Төмөр замын сургуульд явснаас хойш тэд огт уулзаагүй байсан билээ. Энхээ онигордуу нүдтэй өндөр туранхай, хичээлдээ сайн дуу цөөтэй даруухан бор хүү байсан билээ. Харин одоо тэр даруухан бор хүү яриа хөөрөөтэй, өөртөө итгэлтэй  ханхар сайхан залуу болжээ. Сургуулиа төгсөөд Төмөр замд мэргэжлийн дагуу инженер хийж байгаа гэнэ.

Нэг ангийн хоёр хааяа уулзаж багын адал явдал дурсамж,голдуу л Алтайгийн хөгтэй явдлуудыг ярин инээлддэг байв.Ингээд  Алтай ч сургуулиа төгсөж, байрных нь  охид ойрхон аймгийн хүүхдүүд болохоор гэр гэр лүүгээ яаран явахад   хол явахаасаа өмнө бага сага амжуулах ажилтай байсан болохоор  өрөөндөө ганцаар үлдсэн нэгэн өдөр Энхээ Алтай дээр ирэн манай ажлыхан маргааш Ээж хад явах гэж байгаа.Чи ганцаар уйдаж байхаар хамтдаа явахгүй юмуу гэхэд Алтай нээрээ тэгье гээд явахаар болов .Маргааш өдөр нь Энхээ Алтайг дагуулан очиход ажлын газрыхан нь маш элэгсгээр хүлээн авч Энхээг чи ийм сайхан охиныг хаана нуучихаад бидэнд танилцуулахгүй яваад байваа гэхчилэн тоглоом шоглоом хийн  Алтайд нэг л хүндэтгэнгүй хандаад байх шиг санагдаж байлаа. Энхээ нь ажилдаа сайн хамт олон дундаа нэр хүнд сайтай ирээдүйтэй залуу гэдэг нь тэдний яриа хөөрөөнөөс илт мэдэгдэж байв.

Энэ өдрөөс хойш тэр 2 нилээд дотносож орой болгон уулзан хамдтаа удтал зугаалах болжээ. Зуны намуухан шиврээ бороотой нэгэн орой Энхээ түүнийг оройн хоолонд урьж тэр 2 хааяа орж суудаг тохилог зоогийн газарт орон тухлан суугаад хоол захиалж, дарс шимэн,сууж байгаад Энхээ гэрлэх санал тавьж Алтай ч бодох санах юмгүй зөвшөөрөн, хөдөө амьдардаг эцэг эхүүддээ хэл өгөн өдрийн сайныг сонгон хуримаа хийн гал голомтоо бадраажээ.Үлгэрийн юм шиг сайхан хайр халамж амсан аз жаргалаар бялхсан өдөр хоногууд ээлжилсээр  Энхээ ажилдаа амжилт гарган тушаал дэвшиж, Алтай мэргэжилдээ гайгүй эмчийн тоонд ордог болон амьдрал тэгширч ирэхэд  аль хэдийн 3 жил өнгөрчээ.

Тэр нэгэн өдөр Алтай ажлаасаа эртлэн гарч гэртээ хариад  ханийхаа хамгийн дуртай хоолыг хийн ширээ засаад түүнийгээ хүлээв.Энхээ нь орж ирэнгүүтээ миний хайраа ямар сайхан үнэртэж байнаа гээд уруул дээрээс нь зөөлнөөр шимэн үнсээд, гараа угаахаар цааш оров. Оройн хоолоо лааны бүдэгхэн гэрэлд намуухан хөгжим сонсонгоо хайрын үгсээр хачирлан идэхэд үнэхээр амттай тансаг байлаа.Энхээ хайрыгаа тэврэн миний хань ямар сайхан харагдаж байнаа. Чамдаа хязгааргүй хайртай гээд үнсэн гар дээрээ өргөн унтлагын өрөө рүүгээ алхахад Алтай аз жаргалдаа  мансуурах шахан байв. Энхээ ханийхаа хувцсыг нэг нэгээр нь тайлан үнсэж,гараараа гэдэс хэвлийг нь илэн  таалахуйд,эхнэр нь чихэнд нь уруулаа наан: Зөөлөн миний хайраа,наана чинь бид 2-ын хамгийн нандин эрдэнэ байгаа шүү гэхэд,Энхээ огло үсрэн босон харайж нээрээ юу миний хайраа ямар сайхан юм бэ би ямар азтай хүн бэ гэж дуун алдаад эхнэрээ өргөн өрөөн дундуур  амандаа дуу аялан бүжиглэн эргэж байлаа.

Энэ өдрөөс хойш Алтай ханийхаа хайр халамжинд эрхлэн бөмбөрсөөр төрөх цаг болжээ. Эх нялхсын эмнэлгийн нэгэн өрөөнд 4.250 гр жинтэй мантгар бор хүү орчлонд дуугаа нэмэрлэн төрөхүйд Энхээгийн нүднээс баярын нулимс сад тавин урсаж байлаа.Амьдрал гэдэг ийм сайхан байдаг юмуу гэмээр аз жаргалтай амьдралын баталгаа болон ирсэн хүү хайранд өлгийдүүлэн торниж,ёстой л нэг эгдүүтэй энхрийхэн болж байлаа.Алтай хүүгээ харан гэртээ суж хань нь ажлаа хийсээр хүү нь 9 сартай болж байх нэгэн өглөө Энхээ ажилдаа явахаар гарахдаа эхнэр хүү 2-оо эрхлүүлэн үнсээд энгэрийнхээ кармаанаас ханьдаа цагаан алтан бөгж гарган өгснөө миний хайрын гарт ямар гоё зохих болоо гэж бодоод авсан юм.зүүгээд үз дээ гэхүйд хань нь  зүүж үзэхдээ зүрх рүү нь нэгэн зүйл ёгхийн тасрах шиг болоход нөхрөө хүзүүдэн авч өнөөдөр ажилдаа битгий яв л даа гэртээ өнжчих гэхэд хань нь яалаа гэж дээ ажлаа хийчихээд та 2-тоо яаран ирнэ гээд үнсээд гарав.Өдөр Алтай хүүгээ унтуулчихаад цай чанан халуун саванд хийж байх яг тэр мөчид цэв цэлмэг тэнгэр гэнэт харанхуйлан хормын дотор ширүүн аадар шаагин асгарах тэр мөчид Алтайгийн сэтгэл хоосроод явчихуй гэнэт дотор нь давчдан багтарч,яагаад байгаагаа өөрөө ч мэдэлгүй ханийхаа ажил руу явмаар санагдавч хүүгээ ганцаар орхиж арай л төвдөлгүй гар утас рууу нь залгахад хариу өгсөнгүй.Сайн хүнийг хорвоогоос явахад тэнгэр хүртэл уйлдаг юм билээ.

Удалгүй хүү нь цочиж сэрэн уйлахад  Алтай хүүгээ тэврэн бүүвэйлж тайвшруулаад сууж байтал утас нь түгшүүртэйгээр хангинан дуугарахад Алтай салганасан гараар шүүрэн авч байна уу гэхэд:Та эмнэлэг дээр маш яаралтай яваад ир дээ Таны нөхөрт гэсэн үгийг сонсоол нүд нь харанхуйлан  ухаан алдав.

 Алтайг эмнэлэг дээр ирэхэд хамгаас хайрт хань нь аль хэдийн хайртай бүхнээ орхин одсон байлаа.Хайртай хань нь гаднаас нь харахад ямар ч гэмтэлгүй тайван дөлгөөн царай нь өчүүхэн ч хувираагүй яг л унтаж байгаа юм шиг харагдавч жижигхэн болсон мэт санагдаж байлаа. Алтай орь дуу болон түүнийгээ тэврэн орилоход Алтайгийн ганц ах нь дүүгээ харан нулимсаа барьж чадалгүй мэлмэрүүлж байлаа. Тэр өдөр хань нь хотоос холгүйхэн өртөөний ажлыг шалгах ажилтай болоод явж байхад нь согтуу жолооч урсгал сөрөн давхиж ирэхэд огцом хажуу тийш даран замын хажуу руу өнхөрчээ. Ийнхүү нэгэн халуун амийг эхнэрийг нь уйлуулан үрийг нь өнчрүүлэн аав ээж ахан дүүсийнх элгийг эмтлэн авч одвоо.Алтай бяцхан хүүгээ тэврэн нулимсаа асган уйлахаас өөр чадалгүй хэдэн өдрийг өнгөрөөхөд,ганц ах нь бүхнийг зохицуулан аав ээжийг нь нутгаас нь дуудуулан ирүүлж  ажил явдал нь цэгцрэн оршуулах өдрийн өглөө болжээ.Алтай тэр өглөө уйлах нулимс ч үгүй мэт,  ханийхаа дээрээс өөрийнхөө гараар  шороо атган хийж байгаагаа ч мэдрэх тэнхэлгүй болсон мэт, хүүгээ  тас зууран 2 нүд нь гөлийн өөрийн ухаангүй харагдаж харсан хүний элгийг эмтэлсэн өрөвдөм дорой нэгэн харагдаж байлаа. Уруул нь тасралтгүй хөдлөн шивнэж чихээ ойртуулан чагнахад:яагаад яагаад яагаад гэсэн ганцхан үгийг мэдрэлгүй давтсаар л .......Нээрээ л яагаад?яагаад? гэмээр байлаа

 Ингээд хүүтэйгээ 2-уулхнаа үлдэв. Хамаг нандин дурсамжийг нь сануулан дүнсийх ханхай байрандаа амьдарч чадахгүй байлаа. Төмөр замын байрыг хүлээлгэн өгөөд хүүгээ тэврэн аав ээж дээрээ ирлээ.Ингээд өдөр хоног өнгөрөх тусам өнгөө алдан гандаж дуу шуу ч үгүй цөлх нэгэн болж байлаа.Нэг бус удаа амиа егүүтгэмээр санагдан давчдаж байвч аминаас нь тасран унасан өөдөсхөн  бяцхан хүүгээ хараад чаддаггүй байлаа.

Анагаахын ангийн Батаа нэг удаа түүн дээр ирээд: Найз нь бүгдийг сонссон.Үнэхээр харамсалтай.Чиний сайн найз чинь болж явъя.Хэрэг болбол ярьж байгаарай гэснээ найз нь чиний өмнө түмэн буруутай хүн.Яг одоо л нүглээ наманчлахгүй бол болохгүй юм шиг санагдаад гээд Амраа тэр 2-ын дундуур янз бүрийн юм ярьж яс хаян тэр 2-ын үерхлийг үгүй болгож байснаа ярилаа. Энэ бүхэн одоо Алтайд огтхон ч хамаагүй юм шиг санагдаж байлаа.Тиймээс зүгээр дээ чи санаа зоволтгүй.Чиний буруу байхгүй ээ.Найзынх нь заяа тавилан л энэ биз ээ гээд уртаар санаа алдав.

Амьд хүн аргатай гэгчээр Алтай ажлаа хийж,хүүгээ аав ээжээрээ харуулан амьдрал бараан ч үргэлжилж л байлаа.Алтайгийн омголон бардам ааш  биеэ даасан зоримог зан хаашаа ч юм үгүй болон ноомой дорой нэгэн болж  цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө гээж байлаа.Гэвч цаг хугацаа гэдэг хамгийн сайн анагаагч болохоор хайртай ханиа үгүйлэн гансрах сэтгэл нь сар жил өнгөрөхийн хирээр  мартахын аргагүй гэгээн дурсамж болон хувирсаар хүү нь өдгөө 3 настай ам хэл нь гүйцэгдэхгүй хөөрхөн амьтан болжээ.Тэр үед тэдний эмнэлэгт Идрээ хэмээх нэгэн эмч залуу Баянхонгор нутгаас шилжин ирж Алтай тэр 2 гэмгүй сайн найзууд болжээ. Идрээ монхордуу хамар өндөр нуруутай булчин шөрмөс нь зангирсан сайхан залуу бөгөөд эхнэр хүүхэдгүй нэгэн байлаа. Идрээд Алтайгийн цаанаа л  нэг гуниглангуй харц, гоолиг уран бие хаа,шулуун шударга үг хэл урт шулуун үс гэзэг нь таалагдан дандаа хамт баймаар санагдах болжээ.Хамт ажиллан ойр дотно байсаар Алтай ч Идрээд дасан түүний хүүхдэд амиа тавин хайрладгийг нь мэдэж,ер нь л Идрээ таалагддаг болов.Бие биенээ ойлголцон хамтдаа бүхнийг шинээр эхлэхээр шийджээ.Хүү нь Идрээд хайртай ч гэж жигтэйхэн ааваа гээл хүзүүгээр нь тэврэн шулганана.Энэ бүхнийг хараад дахиад энэ аз жаргалыг минь үгүй болгочих вий хэмээн Алтай бүхнээ мартан зөвхөн тэр 2-тоо бүхнээ зориулан хайрладаг байлаа.Идрээгийн хэлсэн бүхнийг үгчлэн дагадаг өөрийн толгойгүй нэгэн болж байгаагаа ч ойлгодоггүй байлаа.Идрээ нэлээд хартай, хардаж хэрүүл хийсээр сүүлдээ Алтай залхан найз нөхдөөсөө холбоогоо таслан ажлаасаа ч гарав.Ингээд гэрийн мухар сахисан ганцаардмал нэгэн болжээ.Амьдралын цорын ганц учир утга баяр баясгалан нь Идрээ хүү хоёр нь.Тэр 2-ыхоо төлөө гал ус руу орохоос ч буцдаггүй байлаа.Ганц хүний төсвийн цалин амьдралд нь хүрэлцэхгүй Идрээ наймаа хийх нэрээр ажлаасаа гараад янз бүрийн наймаанд явсан боловч нэг л хөлөө олохгүй амьдрал нь дэвжиж дээшилдэггүй бор хоногийг өнгөрөөж байсаар амьдралын 7-н жилийг ардаа орхижээ.Ингээд 2-уул нэгэн өдөр шийд гаргаж амьдралаа дээшлүүлэхээр Америкийн виз гаргуулахаар хөөцөлдсөн боловч Алтайгийн виз гарсангүй.Идрээ хань хүү 2-оо орхин  хилийн дээс алхан хүний нутгийн зүг хөөрлөө.Явснаас хойш эхний нэг жил мөнгө төгрөгөө явуулан хүний хань шиг байдаг байснаа сүүлдээ ярихаа ч болин сураг алдарчээ.Энэ үед л Алтай өөрийгөө гээж мартан бүхнээ зориулан зүтгэсэн бүтэн 7-н жилийн амьдрал нь ямар үнэгүй өчүүхэн байсныг ойлгон, буцаж ажилдаа орон хор шарандаа толгой дээгүүр алхах болжээ.Амьдрал түүнд дэндүү энэрэлгүй ханджээ. Өөрийнхөө амьдралыг өөрөө босгохоор зориг шулуудан, чадах ядахаараа нойр хоолоо мартан зүтгэсээр өдгөө унах унаа орох оронтой хэнийг ч царай алдахааргүй амиа аваад явчих дайны болжээ.Өөрийнхөө өнгө үзэмжинд ч санаа тавин наснаасаа эрт оворжин өнгөө алдаж байсан бүхнээ эргүүлэн авав. Алиа цайлган ааш зан ихэмсэг бардам алхаа гишгээ,хэний ч өмнө сандран балмагддаггүй хэнэггүй тайван дүр төрх энэ бүхнээ ч олж авчээ.Тиймээ.Яагаад тэрбээр өөрийгөө гээж цагаасаа эрт хагдарч байснаа ойлгохгүй өөрийгөө зэмлэдэг байв.Түүний хайрт хань Энхээ нь мэдээж түүнд мууг санаагүй бурхны орноос түүнийг ингэж өөрчлөгдөж байгааг хараад гутардаг байсан байх гэж бодох болжээ.

Гэтэл ийнхүү  сүүлийн 3-н жил  усанд хаясан чулуу шиг болсон хань нь өнөөдөр гэнэт гарч ирэн уучлал гуйн сөхөрч сууна.Алтай  цурамхийлгүй өнгөрснөө бодон нулимсаа асгаруулсаар шөнийг өнгөрөөхдөө ганцхан зүйлийг ухаарчээ.Бурхан түүнийг шийтгэсэн нь энэ юм байж.Учирсан зовлонгийн өмнө толгой гудайлган бууж өгч,арчаагүй дорой нэгэн болж хувирсан түүнийг ухааруулахаар бэлгээ түрхэн зуур буцаан аваад,эргээд хуучин төрхөндөө орсон түүнд Идрээг нь ирүүлсэн юм байна.Өглөө Алтай босож хүүгээ дуудан хичээлд нь гүйлгэхдээ өдөр ирэхэд нь аав нь гэртээ ирсэн байна гоё уу гэхэд хүү ээ гялай ямар гоё вэ гэж алгаа ташин дэвхцэхэд Алтайгийн самсаа шархиран хүүгээ өрөвдлөө.Хүүгээ гарсны дараа ханийхаа хамгийн дуртай алимны нухшийг өчигдөр орой дэлгүүрээс ирэхдээ авснаа санан гаргаж тавиад утсаа шүүрэн авлаа.

 


Comments

2010-05-10 - Сайхан бичиж

Бичсэн: a3xvv (зочин)

Сайхан өгүүллэг байна
Даанч тухтай уншиж чадсангүй
Дажгүй болсон байна
Угийн унших хоббитой болохоор дараа орж уншина аа

. Шууд холбоос


2008-11-12 -

Бичсэн: Dunsger

ёооx гэцүүч юмаа дааа

. Шууд холбоос


2008-10-27 -

Бичсэн: ketchup (зочин)

амьдралаа гэж... өөрийгөө яая гэж өрөөлд зөвлөлгөө өгөх ч хаашаа юм.

. Шууд холбоос


2008-10-27 -

Бичсэн: gangaa

Таньдаг эгчийн амьдралаас сэдэвлэн чадан ядан бичихээр оролдов.Мөхөс миний авъяас чадал дутан юу л болгочивдоо бүү мэд

. Шууд холбоос


Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Бичлэг: 29 » Нийт: 88
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax