Ангилал: хувийн тэмдэглэл
Тэгэхэд бид хоёр 7-р ангид байсын. Өндөр нуруутай том алаг нүдтэй гитар сайн тоглодог хөөрхөн дуулдаг сагс гар бөмбөгийг бас мундаг тоглоноо. Ер нь л манай сургуулийн од банди нарын нэг. Гэхдээ л би нэг ч удаа түүнийг миний найз болоосой гэж бодож анзаарч харж байгаагүй юм даг. Охид түүнийг шохоорхоол яриал байдаг байсын. Миний хамгийн дотны найз охинтой минь үй зайгүй найзаа. Нэг өдөр найз охин маань Тэр чамд сайн та 2 үерхвэл их гоё хос харагдана даа гэсийн. Тэр өдрөөс хойш сэм сэмхэн хардаг болцоон. Тэгсээр нэг л өдөр тэр над үерхье гэсэн санал тавьж би түүнийг нь зөвшөөрч энэ тэр. Маргааш өглөө нь сургуулийхаа хаалгаар ортол тэдний ангийхан үүдэн дээр жагсаад зогсцон намайг харангуутаа баяр хүргэе баяр хүргэе гээл бүгд гар бариал би бүр гайхцан би юугаар шагнууллаа гэсэн юм бодож байснаа яасан гэж? гээл асуутал та 2-ын үерхэлд гэдэг байгаа. Эгч ичээд тэр чигтээ гүйгээл ангидаа орсон. Ингээд бид 2-ын үерхлийг мэдэхгүй хүүхэд нэг ч үлдээгүй дээ.
Хамт кино үзнэ, гадуур хамтдаа алхаад л юугаа ч ярьдаг байсын бүү мэд. Ээж маань түүнд жаахан дургүй. Гэхдээ ээж маань түүнд дургүйдээ биш ер нь л охиноо харамладаг байсан байх гэж одоо боддын. Бид 2 түүнээс хойш 5-н жил үерхсэн. Гэнэхэн гэгээхэн хүүхэд нас хийгээд түүнтэй үерхэж хөтлөлцөж дуулж хуурдаж инээж баясаж, тоглож наадаж, бас хамтдаа аав ээж 2-т загнуулж явсан тэр л он жилүүд сэтгэлийн минь нэгээхэн зайд хадгалагдсаар явдагаа. Түүний инээмсэглэсэн тэр цагийн баяр хөөрийг багтааж ядан байгаа зургийг хараад үүнийгээ тодоос тод мэдэрдэг байна шд. Анхны үнсэлт маань ч түүнийх байсан.
Мотоцикль унах их дуртай байсын бна бид 2. Түүний мотоциклийг ээлжилж унаал салхи татуулан мөн ч их давхидаг байжээ. Одоо тэр маань ханьтай үртэй сайхан амьдарч яваа. Ойлголцож чадаагүй жижигхээн зүйлээс болж 2 тийшээ явсан тэр нэгэн өдрөөс хойш түүний царайг дахин нэг ч хараагүйн байна. Дурсч л явдаг байх даа.
Дүрлэгэр нүдтэй түүний минь
Саваагүйхэн төрх харагдаад байх чинь
Дуунд дуртай түүний минь
Сэргэлэн харц үгүйлэгдээд байх чинь
Гэмгүй цайлган насны минь
Гэгээхэн дурсамжууд хөврөөд байх чинь
Гэрэл зурган дундаас инээмсэглэн
Гэгэлзүүлэн догдлуулаад байх чинь
Ай хөөрхий алдрай минь ээ
Ангаахай насны дурсамж минь ээ