Ангилал: хүнийх
Солонго байжээ хонгор минь, бидэн хоёрын хайр
Зэгзгэр хөх тогоруу тэнгэрийн цээлд ганцаарднам
Зэрэглээ байжээ гэнэн минь, бидэн хоёрын учрал
Үс шанх гундтал намрын бороо зүсэрнэм
Үүл байжээ энхрий минь, бидэн хоёрын гуниг
Үлгэр гэнэтхэн төгсөөд цагийн хөсөг цаашилнам
Үйл байжээ анд минь, бидэн хоёрын тавилан
Энэ хэний шүлэг билээ санадаггүй ээ, гээв гэнэт санаанд орж ирээд салдаггүй ээ.