Ангилал: аймшиг
Жаргалмаа бүсгүй өнөөдөр тун ч сэтгэл хангалуунаар дуу аялан гүйж инээх шалтаг гараагүй байхад тас тас хийн инээд алдаж урьдынхаас нэг л цовоо цолигуун харагдаж байлаа.Өөрөө ч үүнийгээ гайхан,хайр гэгч ингээд дахин ирдагийн байхдаа хэмээ хөөрхөн булцгар хацраа ягааруулан байж ичингүйрэн бодох ажгуу.Ээж дүү 2-н хамтаар бусдын жишгээр хоёр идэхгүй хоосон хонохгүй хоног өдрийг өнгөрөөж явсаар нэг л өдөр 18 нас хүрч бусдын харцыг унагасан сайхан бүсгүй Төмөр замын техникумын замын ангийн оюутан болж байсан цаг саяхан мэт.Гэвч өдгөө аль хэдийн 10 жил өнгөрч анхны хайрын эзэн залуу ор сураггүй ал...