Ангилал: Шүлэг
Аниргүйхэн амьдралд минь чи үгүйлэгдэж
Би гуниглана
Амтат хоолонд минь чи дутаж
Би өлсөнө
Амгалан нойронд минь чи дутаж
Би сэрнэ
Алиахан занд минь чи үгүйлэгдэж
Би уцаарлана
Насаараа жаргах үгүйгээ мэдэхгүй
Тэнэгхэн би
Намайг хайрладаг үгүйг мэдэхгүй
Гэнэхэн би
Нанчид мэт хайрын амтанд согтсон
Хөлчүүхэн би
Наалинхай ааш насны амьдралаа чамд даатгасан
Бүсгүйхэн би