Үхсэн ч сэхсэн ч сэргэлэн болжмор шиг жиргэ
2008-12-03

Ангилал: хувийн тэмдэглэл

Амьдралын минь цорын ганц үнэнч хань минь намайг орхин одоод 4 хонолоо. Байхад нь анзаардаггүй бараг заримдаа ад үздэг байсан тэр минь наддаа ямар хэрэгтэй үнэтэй байсныг энэ дөрөвхөн хоногийн хугацаанд ясандаа хүртэл мэдэрдэг байна шд. Тэр минь байхгүй болохоор орой орондоо ороол өглөө үүр цайтал эргэж хөрвөөгөөл элдэв янзын бодлоор уураг тархиа гашилгаал, өвлийн шөнийн уртыг ч хэлэхүү хэцүүдэж байноо.Тэгээл өглөө нь тархи толгой манарч гар хөл салганасан,  улаан нүдэлж уур омог нь сагсайсан хүн аймаар хүүхэн босож ирээл сэгсийгээл ажилдаа явахын. Тэр минь хэзээ эргэн ирж намайгаа нэг сайн ам...

2008-11-27
Ийм юм байж болох уу даа та минь ээ

Ангилал: болсон явдал

Техасын иргэн 103 настай Ральф Нидерсоныг *Амур*-ын сум оночихжээ.Тэрээр өөрийнхөө сэтгэл зүрхний амраг 39 настай хатагтайд дурлаж, гэрлэсэн бөгөөд хүүхэн нь ч зохих хугацааны дараа түүнд хүү төрүүлж өгсөн байна.Гэхдээ хүндэт өндөр настан /эрэлхэг Ральфийг ингэж нэрлэж болох уу даа/ нь 14 ач зээ 37 ачинцар зээнцэртэй гэнээ.Гэсэн ч залуу гэр бүлийхэн нэг хүүхдээр зогсохгүй бодолтой гэжээнэ шүү. ...

2008-11-25
Бидний түүхийг мушгин гуйвуулж байна

Ангилал: хувийн тэмдэглэл

Япончуудын хийсэн "Бөртэ чоно Чингис хаан"киног дэлгэцэнд гарсных нь дараа их л сонирхон байж үзэж байхдаа, мөн өчигдөр орой двд-гээр дахин нэг удаа үзээд өөрт төрсөн  сэтгэгдлээсээ хуваалцъя гэж бодлоо. Үнэхээр таалагдаагүй. Их түүхийг минь гуйвуулан Япон зохион бичлэгт оруулаагүй өчүүхэн хэсэг ч үлдээгүй мэт. Хэдий уран сайхны хэтрүүлэг байлаа гэхэд ноён нурууг нь ядаж үлдээмээр юм даа. Энэ кинонд үндсэн 3-хан санаа байгаа нь 1-рт Чингис бол хиад боржигон угсааны Есүхэй баатрын хүү  монгол хүн биш, мэргидийн хүүхэд бөгөөд насан туршдаа үүнийгээ үгүйсгэх гэж амьдарсан болоод явчих шиг...
2-р...

2008-11-15
Би явмаар байна
Сэтгэл зүрхээ бүрмөсөн хөлдчихөөгүй дээр
Итгэл үнэмшлээ эгнэгт барчихаагүй дээр
Байгаа сайхан бүхнээ барагдчихаагүй дээр
Бачит энэ хорвоогоос зугтмаар байна
    Жаахан л байзнах юм бол
    Жавар сэтгэлд хургасаар зүрх минь мөс болох нь
    Энэлэл уйтгарт хүлэгдсээр
    Элэг зүрх минь амьдаараа өгөрших нь
Нүүрний арьс үрчийгээгүй дээр
Нүдний гал буураагүй дээр
Нүгэлд идэгдэж хүн чанараа гээгээгүй дээр
Нэгмөсөн энэ орчлонгоос явмаар байна
    Сар жил өнгөрөх бүрийд
    Саарал өнгөөр будагдаж байгаа сэтгэл
    Харахаар шагайхнаа нэг  мэдэхэд
    Хав хар болчихсон байж мэднэ
Урт б...

2008-11-12
Дурсав би гэнэт

Ангилал: хувийн тэмдэглэл

Багын найзынхаа альбомноос миний зурагтай зэрэгцүүлэн байрлуулсан түүний зургийг олж харлаа.Хараад баймаар ч юм шиг... Ариухан анхны минь үерхэл гэнэн томоогүй хүүхэд нас хөгжилтэй хөөртэй тэр л үе сэтгэлд минь дурайтал санагдав.
Тэгэхэд бид хоёр  7-р ангид байсын. Өндөр нуруутай том алаг нүдтэй гитар сайн тоглодог хөөрхөн дуулдаг сагс гар бөмбөгийг бас мундаг тоглоноо. Ер нь л манай сургуулийн од банди нарын нэг. Гэхдээ л би нэг ч удаа түүнийг миний найз болоосой гэж бодож анзаарч харж байгаагүй юм даг. Охид түүнийг шохоорхоол яриал байдаг байсын. Миний хамгийн дотны найз охинтой минь үй зай...

2008-11-10

Ангилал: хувийн тэмдэглэл

Гадаа  майр муухай байнаа. Хүйтэн салхи сэтгэл жихүүцүүлээл ёнгиноол улиал намар оройн гунигт дуун гэж энэ байх даа. Ингэжээснаа  намар өөрөө өвөлд бууж өгөн, намуухан, цав цагаахан өвөл ирнэ дээ гэж мөрөөдөхөөс.
Цав цагаахан өвөл ч намайг  хүүхэд  байхад л болдог байж билээ. Цасан өвгөн хийгээл цасаар байлдаал нэгнийхээ нүүрийг улайтал нь угаагаал цангинатал инээж цана чаргаар халууцталаа гулгаал толгой гараас уур савсаал гүйж явдаг тэр сайхан настай хамт ийм сайхан өвөл дурсамж болон үлджээ. Цас будран  том томоор малгайлж  чив чимээгүйхэн газарт буух нь дулаахан зөөлөн санагддаг өвлийн ий...

2008-11-07
Миний найзын төрсөн өдөр

Ангилал: хувийн тэмдэглэл


Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэхийн ялдамд  үргэлж азтай одтой хийморьтой байж,санасан бүхнээ биелүүлээд эх орон элгэн садандаа түргэн ирээрэй гээд дээрх дуугаар ая барьж байна.Чамдаа хайртай шүү.


2008-11-06
Зүүд

Ангилал: Шүлэг

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

2008-11-06
Зүгээр орхи

Ангилал: Шүлэг

Өр нимгэн сэтгэлд минь
Өлөн хир суулгахаар
Өлсгөлөн харц ээрч
Өмхий хүсэл шуналтаад байна
  Энэ биеийг минь тайван байлга
  Эргэлзэх хэрэггүй зүгээр орхи
Шунал тачаалд үнгэгдэн
Шуургат замаар алхмааргүй байна
Дур хүсэлд боомилуулан
Донсолгоонт жимээр гүймээргүй байна
  Байгаа минь гайхам байна
  Байхгүй нь ч сайхан байна
Өнгө мөнгөний энэ хорвоод
Өмгөөлүүлэх хувьгүй нь би юм уу
Өршөөлгүй цагийн хатуу эргэлтэд
Өвдөг  нугарах   нь  би юм уу
  Зүгээр л орхи бүсгүй намайг
  Зөөлөн сэтгэлт хань чинь хүлээж ядан байгаа залуу минь
 
 
 
 


 

...

2008-10-27
Тэр хоёр

Ангилал: эротик

+18 шүү .

Болроо түүнийгээ хүлээн сууснаа гэнэт би түүнд ямар харагдах бол гэж бодлоо.Аажуухан босож  гунхалзан алхаж очоод босоо толины өмнө очин өөрийгөө сонжин харав.Өөлөх юмгүй тэгшхэн бие хаа,тахимаа шүргэсэн өтгөн бор үс,тонтгор өгзөг,шулуун хөл жижгэвтэр хатуу хөхийг аг барьсан бариу даашинз сэлт нь зохисон гайхалтай сайхан бүсгүй өөдөөс нь дүрлийтэл ширтэж байлаа.Гэнэт түүний толгойд нүцгэн бол ямар харагдах бол гэсэн этгээд бодол харван орж ирэхүйд даашинзаа хормойноос нь сөхөн дээшлүүлэхэд,хилэн мэт зөөлөн арьстай гоолиг хоёр хөл дахин бага зэрэг сөхөхөд нарийхан дотоожинд халхлагда...


2008-10-27
Бүсгүй зөн 2-р хэсэг

Ангилал: өгүүллэг


2008-10-19
Уучил

Ангилал: хувийн тэмдэглэл

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

2008-10-18
Бүсгүй зөн 1- р хэсэг

Ангилал: өгүүллэг

Алтанчимэг энэ өглөө нилээд оройтож сэрэв.Гэсэн ч яагаад ч юм нэг их яарсангүй.Хүүгээ дуудаж босгоод цайг нь уулган хичээлд нь гүйлгэчихээд өөрөө шүршүүрт орон амандаа дуу аялан жаргалтай нь аргагүй бэлхүүс биеэ илэн таалж бүлээн усанд булхчихаад гарч ирэн цайгаа уухаар тухлан суулаа.Гэнэт нүднийх нь дээд зовхи татан сэтгэл нь нэг л бүлээн оргиод явчихлаа.Бүсгүйн зөн түүнийг хуурч байсан удаагүй билээ.Өнөөдөр ямар нэгэн зүйл тохиох нь лавтай.Тэрбээр гайхасхийн,ойрд ийм мэдрэмж амсаагүй шиг билээ,юу л болох юм бол доо гэсэн бодол өвөрлөн ажилдаа очихоор гарлаа.Өдөр тутмынхаа хийдэг ажлыг хийдгэ...

2008-10-17
Ойрын сонин сайхан

Ангилал: хувийн тэмдэглэл

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

2008-10-17
...............

Ангилал: Шүлэг

Хорвоо жамаараа чимээгүйхэн эргэж
Хоног өдрүүд ар араасаа цуварч байхад
Дурлал цээжинд багтахгүй дэвэрч
Дарс мэт үгс хөвөрч байсан тэр агшинг
Холдож чадахгүй бие биедээ хоргодон
Хотын гудамжинд өглөөн нарыг харж байхад
Салахгүй юм шиг аашлан
Сархад мэт амтанд мансуурч байсан тэр агшинг
Будагтай хөөтэй энэ орчлонд
Булгилах зүрхнийхээ хайрыг чамдаан барьж байсныг
Хайр хүсэл хоёрыг минь буцалгаж байдаг
Хатан дэлхий та хоёр мартах учиргүй ээ...

2008-10-17
Намар шиг л намар болж байхымдаа уг нь

Ангилал: Шүлэг

Намар шиг л намар болж байна
Навчис шиг л навчис хийсэж байна
Үүл уйлах мэт тунадас дуслуулж байна
Үйлийн үрээ үүрэн би нулимсаа асгаж байна
Хачин их үймж байна сэтгэл
Хүйтэн салхитай нь хамт хүйт дааж
Хаялах цастай нь хамт хаялж
Хачин их шаналж байна зүрх.......

2008-10-16
Загвараа сольчлоо

Ангилал: Шүлэг

Энэ загвар надад таалагдаж байна.Блог маань нэг л өөр гоё болчлоо.Ямар байна даа.Блогоо мялааж сэнгэнэсэн сайхан шүлэг нэгийг оруулнаа.Гадаа сэрүү татаж сэнгэнээл сайхан байна шүү тээ.Маш их таалагддаг нэгэн залуугийн шүлгээс оруулъя.Биш ээ, Залуу нь биш шүлгүүд  нь таалагддаг гэх гэж байгаа царай нь.

                           Би зураг
Өнгө дүрсгүй амьдралыг зурна гэж
Өөрөө би будаг шиг урсана
Өдөр бүхэн өөр өөр өнгөнд уусаж
Үнэндээ энэ амьдрал өөрийг минь зурна.
Ойрдоо намайг солгой гараар зураа юу
Орчлонд олон зүйлээр дутаачихаж
Одод атаархтал жингэнэдэг инээд минь алга
Омог бард...

2008-10-16

Ангилал: хувийн тэмдэглэл

Би бөгжөө долоовор хуруундаа зүүх дуртай.Гэхдээ бүх бөгжийг биш лд ээ.Зөвхөн товгор том шигтгээтэйг нь.Тэгсэн хүмүүс "Бэлэвсэн хүн энэ хуруундаа бөгж зүүдгийн.Болиоч" гэхийн. Үгүй би энэ хуруундаа зүүх дуртай юм чинь яадгийн зүүнэ гээл огт тоохгүй зүүгээл байдаг.Нээрээ энэ талаар мэдэх хүн байна уу.Байвал над мэддэгээсээ хуваалцуул сайн байна.Олон хүн ингэж хэлээд байхаар бас нэг сонин санагдаад...Тэгсэн ч гэсэн өөр хуруунд зүүхээр шааал сонин харагдаад байхын........

2008-10-15
Юу л болоод байна даа

Ангилал: хувийн тэмдэглэл

Саяханы нэг өдөр 1-р сургуулийн тэр хавьд хүн хүлээгээд хэсэг суулаа.Яг хичээл тарж байх үе таарсныг ч хэлэх үү хүүхдүүдийн тоглох,үймж бужигнах,инээх,сахилгагүйтэхийг  өхөөрдөн инээмсэглээд...хир хугацаа өнгөрснийг ч анзааралгүй нэлээд суучихаж.Тэгээд машинаас буугаад  биеийн чилээ гаргангаа ийш тийш харж байтал хэсэг хөвгүүдийн байдал өөрийн эрхгүй маш их анхаарал татлаа.14-15 орчим насны болов уу гэмээр хэдэн хөөрхөн хүү нэг л сонин согтуу ч юм шиг нүд нь гөлрөөл хааяа толгойгоо сэгсрээл хоорондоо юм ярьж хөгжилдөх ч үгүй суугаад байхыг харсым л даа.Гайхаад нэлээд харлаа.Нэг л биш ээ.Тэгээ...

2008-10-11
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Тавтай морилно уу.
Цагаан гэрүүдийн удам тасрах учиргүй
Цадигаа алдаж гэмээнэ мөхөн устах ёсгүй
Цатгалан араатан шиг тайван амрыг сонгох ёсгүй
Цаг цагаа дагаж тэнгэрт нисэх чадалтай улс аа

Сүүлийн бичлэгүүд

. Зүгээрээ....
. Солонго
. Тахиа болсон бүргэд
. Согтож...
. Ганцхан долларын цалинтэй хотын дарга байдаг гэдэгт та итгэх үү?
. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
. Од болохын учир
. ..........
. Сүүдэрт цохиулаагүй хайр чамтайгаа
. Явдаггүй дээ явдаггүй
. Хорвоогийн тохуу
. Тэврүүлэхиймсаан
. Ээж ээ таньдаа хайртай.
. Уншаад харамсав. Харамсаад чирээд ирэв.
. Хэзээ
. Алдрай насны анд мину
. Эзэнгүй мэт
. Шинэ жилээр алгадуулсан минь
. Нохой цаг
. (гарчиггүй)
. (гарчиггүй)
. Ийм юм байж болох уу даа та минь ээ
. Бидний түүхийг мушгин гуйвуулж байна
. Би явмаар байна
. Дурсав би гэнэт
. (гарчиггүй)
. Миний найзын төрсөн өдөр
. Зүүд
. Зүгээр орхи
. Тэр хоёр
. Бүсгүй зөн 2-р хэсэг
. Уучил
. Бүсгүй зөн 1- р хэсэг
. Ойрын сонин сайхан
. ...............
. Намар шиг л намар болж байхымдаа уг нь
. Загвараа сольчлоо
. (гарчиггүй)
. Юу л болоод байна даа
. (гарчиггүй)
. Сонгуулийн дон
. (гарчиггүй)
. Хөгширчээнэ дөө
. 4, 5-н мөртүүд
. Сарнай
. Чи яг л ид шидтэн мэт
. Чадахгүй ээ
. Гайхамшигт Амазон ба Монгол бүсгүйчүүд
. 09-20
. ...............
. (гарчиггүй)
. Үхэхээр шийдэв 1
. Намрын дурсамж
. Аз жаргал гэгч
. Таалагдсан учраас copy-доод ирлээ
. Санаа алдахад
. Нулимс
. Навчис
. Дараагийнх....
. Гарчигаар ч яахав
. Би
. Миний л бодол
. Надад хамаагүй
. Гуйя
. Бүсгүйг бүү гомдоо
. Анхных
. Намар болжээ
. Надад үгүй
. Аргадах юм би
. Чамдаа би
. Ангийн минь анд
. 4-н мөртүүд
. Нулимас үлдээ
. Зав гардаггүй ээ...
. Гарчиггүй
. Япон өвгөний яриа
. Түүнийг минь ав
. Эх нутагтаа өргөх миний дуун
. Би азтай хүн
. Уунаа би ууна

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. хүүгийн блог
. bas l minii durtai blog
. Бийр бэх яруу найргийн сайт
. Асуулт толь бичиг
. boljmoriin blog
. kula s blog
. open mn
. Криллээр
. Минийх блог
. Амайгийн аялал
. Миний цаг
. Миний найзын блог

Найзууд

. Egel_setgel
. xvv
. gereltuya
. Дарс
. Melody
. Хүслийнжигүүр
. shinado

Хуудас: 2 » Нийт: 5
Өмнөх | Дараагийн