Ангилал: Шүлэг
Ижийгээ тэврэн бяцхан хүү нойрсоно
Ирэх жилүүдийг тоолсоор эр хүн болно чи
Ядрал үгүй тайван орчлон гэж үгүй
Ямар ч үед хүчтэй яваарай үр минь
Уулс үгүй хангай гэж үгүй
Уужуухан яваарай хүү минь
Амьдрал дандаа ижийн гар шиг зөөлн байхгүй
Аз жаргал гэдэг үнэтэй байдаг юм хүндтэй яваарай
Мэндлэн золгох хүн бүхэн сайн биш
Миний хүү ухаантай яваарай
Чихэнд чинь шивнэсэн нэр
Чинийх л юм шүү
Чилээх цагийн уртад эзэн нь байгаарай
Гарыг минь дэрлэн нойрсох бяцхан хүү
Гайхамшигт ертөнцийн бэлэг минь үнэтэй яваарай